Орон нутаг ба нийгмийн хариуцлага

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн гол зорилго нь байгаль орчинд ээлтэй хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, орон нутгийн ард иргэдтэй нээлттэй, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Бид нутгийн ёс заншил, өв соёлыг хүндэтгэн хамгаалж сайн түншлэлийн тогтвортой харилцааг хадгалахыг зорьдог. Тиймээс орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжих нь бидний үндсэн зарчим билээ.

БОДЛОГО

Бид орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхдээ Олон улс болон Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажилладаг.  Манай компани тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг сайжруулахад шаардлагатай бүхий л нөөц бололцоог ханган ажиллах болно.

Тогтвортой хөгжил, орон нутгийн хамтын ажиллагааны бодлогын зорилтууд:

• Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж аливаа сөрөг нөлөөлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх;

• Нутгийн иргэдийн ёс заншил, өв соёлд хүндэтгэлтэй хандах;

• Орон нутгийн ард иргэдтэй нээлттэй, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх

• Нийгэм, эдийн засгийн тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх

• Холбогдох хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа чандлан мөрдөх

• Орон нутгийн тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны бодлогын хүрээнд удирдлагын тогтолцоо боловсруулах, бэхжүүлэх

Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны тогтолцоо нь:

• Байгаль орчинд ээлтэй харилцааны сайн дадлыг бий болгох, хэвшүүлэх;

• Хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг таниулах, ойлгуулах;

• Төрөл бүрийн салбарт хамтран ажиллах; сайн туршлагыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх;

• Хууль тогтоомжийн талаарх мэдлэг, боловсролыг түгээх;

Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй). Үүнд:

• Ахмад настанд зориулсан хөтөлбөр, арга хэмжээ;

• Хүүхэд, залуучуудын боловсролд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд;

• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд;

• Мал, аж ахуйн чиглэлээр хөтөлбөр; арга хэмжээ;

• Нийтийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ;

• Эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ;

• Хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр, арга хэмжээ;

• Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, арга хэмжээ;

• Хууль тогтоомжийн талаарх сурталчилгаа;

• Үйл ажиллагаанд шаардлагатай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас авах, тайлагнах;

• Хөндлөнгийн болон дотоод хяналтыг зохион байгуулах;

• Мэдээллийн нээлттэй байдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүргэх;

• Орон нутгийн нийлүүлэгчдээс худалдан авалт хийх;

Баян Айраг компанийн олон нийттэй харилцах хэлтэс нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай хэлтэс эрх зүйн актуудыг хууль ёсны дагуу бүрдүүлэх болон төрийн байгуулага, нутгийн иргэд төдийгүй олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх ажлуудыг зохион байгуулдаг. Мөн бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Бид үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ нутгийн иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээж авах зарчмыг баримтлаж баг, сумын хэмжээнд төрөл бүрийн уулзалтууд зохион байгуулдаг.

Орон нутагт хийсэн бүтээн байгуулалт

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн бие даасан хөгжилд дэмжлэг үзүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлсээр ирлээ. Бид хамтын ажиллагаандаа харилцан итгэлцэл, ил тод байдал, талуудын ашиг сонирхлыг хамгаалах, хамтын сонирхолд суурилсан тогтвортой харилцааг эрхэмлэдэг.

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТОЛЦОО

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Манай компанийн нийгмийн хариуцлагын бодлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийг нийгэм-эдийн засгийн боломжуудаа бүрэн ашиглахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Бид нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд дараах хөтөлбөрүүдийг санаачлан явуулж байна:

  • Байгаль орчны хөтөлбөр
  • Эрүүл мэндийн төсөл
  • Боловсролын төсөл
  • ЖДҮ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
  • Зан заншил, соёлын өвийг дэмжих хөтөлбөр
  • Спорт, нийтийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагаа

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ – ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн гол зорилго нь байгаль орчинд ээлтэй хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, орон нутгийн ард иргэдтэй нээлттэй, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Бид нутгийн ёс заншил, өв соёлыг хүндэтгэн хамгаалж сайн түншлэлийн тогтвортой харилцааг хадгалахыг зорьдог. Тиймээс орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжих нь бидний үндсэн зарчим билээ.

Бид Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын засаг захиргааны байгууллага,  ААН, иргэдтэй хамтын ажиллагааны гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажилладаг.

Дээрх гэрээнүүдийн хүрээнд 2013-2018 оны хооронд Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдад нийт 1.79 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТОЛЦОО

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Манай компанийн нийгмийн хариуцлагын бодлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийг нийгэм-эдийн засгийн боломжуудаа бүрэн ашиглахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

Нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн үндсэн чиглэл:

  • Байгаль орчин
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Техникийн дэмжлэг
  • ЖДҮ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 
  • Зан заншил, соёлын өвийг дэмжих 
  • Спорт, нийтийн эрүүл мэндийг дэмжих 
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих 

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг нутгийн ЖДҮ эрхлэгчид болон нийлүүлэгчдээс худалдан авч хамтран ажиллаж байна.