Байгаль орчин

Байгаль орчин

Баян Айраг Эксплорэйшн ХХК олон улсын болон үндэсний шилдэг туршлагыг хэрэгжүүлэх замаар уурхайн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавьж ажилладаг.

Байгаль орчны хэлтэс нь олон нийтийн оролцоотой байгаль орчны менежментийг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны мониторинг хийх, дүн шинжилгээ, төлөвлөлт, тайлагналт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Байгаль орчны менежмент

Манай компани 2013, 2016, 2018 онуудад төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар нарийвчилсан үнэлгээ хийлгэж Байгаль орчин, Аялал Жуулчлалын яамаар батлуулсан. Бид жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамаар батлуулж, хэрэгжилтийг тайлан хэлбэрээр холбогдох яаманд хүргүүлдэг. 

Мөн түүнчлэн Байгаль орчны аудитыг 2015, 2017 онуудад мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн бөгөөд аудитын тайланг Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яаманд хүргүүлсэн.

Нөхөн сэргээлт

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхээс өмнө төслийн талбайд байгаль орчны суурь судалгаа хийж, амьтан, ургамлын төлөв байдал, соёлын өвийн байршлын зураглалыг гаргаж газар хөндөх явцад шаардлагатай мэдээллийн санг бий болгосон.

Уурхайн үйл ажиллагаанаас хөндөгдсөн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг 2013 оноос эхлэн гүйцэтгэж эхэлсэн бөгөөд орон нутгийн ургамлын үр бэлтгэн, биологийн нөхөн сэргээлтэнд MNS5918:2008 стандартыг шаардлагын дагуу хэрэглэж байна.

2015 оноос эхлэн нөхөн сэргээлтийн явцад усны ууршилтыг сааруулах болон хөрсний чанарыг алдагдуулахгүй байх зорилгоор шинэлэг аргуудыг туршиж, гарсан үр дүнг баталгаажуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Хаягдлын овоолго

Хаягдал чулуулгийн менежментийг боловсруулан хэрэгжүүлж, хаягдлын овоолго дахь хүчиллэг чулуулгуудаас дээж авч, шинжлэж, хүчиллэг тунадас үүсэх эрсдэлийг бууруулан ажиллаж байна.

Энэхүү шинжлэн, нягтлан шалгах ажиллагааг уурхайн ашиглалтын туршид үргэлжлүүлэх болно.

Химийн эрсдэлийн менежмент

Уурхайд химийн бодисыг нунтагласан хүдрээс алт олборлох, тоног төхөөрөмжийг цэвэрлэх зэрэгт ашиглагддаг. 

Баян Айраг Эксплорэйшн ХХК 2014 оноос хойш химийн бодисыг алт боловсруулах технологит ашиглаж эхэлсэн. Химийн бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас Монгол Улсын хууь тогтоомжийн дагуу авсан.

Төслийн газарт холбогдох төрийн байгууллагууд хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Бүх ажилчдыг химийн бодисын аюулгүй ажиллагаа, хувийн хамгаалах хэрэгслийг ашиглах сургалтанд хамруулсан. Мөн шаардлагатай ажлын байранд суурин детектор байрлуулан хяналт тавьж ажиллаж байна. 

Хог хаягдлын менежмент

Бидний баримталж буй гол зарчим нь хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах явдал юм. Үйл ажиллагаанаас гарсан хаягдлыг зохистой зохицуулах талаар хэд хэдэн санаачлагуудыг хэрэгжүүлж байна.

Хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой хаягдлыг Улаанбаатар хот руу тээвэрлэн зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд нийлүүлж байна.

Үйлдвэрлэл болон үйл ажиллагаанаас гарсан ашигласан тос, аккумулятор, тос тосолгооны материалын сав, поошиг зэрэг аюултай хаягдлыг мөн Улаанбаатар хот руу тээвэрлэн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд нийлүүлдэг.

Ахуйн хэрэглээний хаягдал усыг техникийн болон биологийн аргаар цэвэрлэж, усны дээжийг Завхан аймгийн ЦУОШЛ-д шинжилгээнд өгч, цэвэршилтын зэргийг тодорхойлуулж зам усалгааны ажилд дахин ашигладаг.

Дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр

2012 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, уул уурхайн компаниуд үйл ажиллагаанаас үүдэлтэй экосистемд үзүүлж буй нөлөөллөө тодорхойлж, нөхөн сэргээлт явуулах үүрэг хүлээсэн.

Баян Айраг уурхайн эдэлбэр газар нь төсөл эхлэхийн өмнө малчдын өвөлжөөний нутаг байсан тул дүйцүүлэн хамгаалах буюу бэлчээрийн менежментийг сайжруулах хөтөлбөрийг 2014 оноос хойш хэрэгжүүлсэн. 

Малчид болон нутгийн удирдлагуудтай хамтран уурхайгаас баруун урагш 20 орчим км зайтай талбайг сонгон авч, нийт 11000 га талбайд бэлчээрийн мал аж ахуйг тогтворжуулах, бэлчээрийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Манай хөтөлбөрийн үндсэн арга хэмжээ нь:

  • Бэлчээрийн малыг эргэлтэнд оруулах ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх; малчидтай хамтран ажиллах
  • Малын эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар малын эрүүл мэндийг сайжруулах
  • Бэлчээр ашиглагчдын хэсгийг ноос ноолуурын холбоотой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх

Үүний зэрэгцээ бэлчээрийн малын чанарыг сайжруулах, малчдын зах зээлд нэвтрэх боломжуудыг үргэлжүүлэн судлах шаардлагатай байна.

Мөн байгаль хамгаалах чиглэлээр:

  • Завхан гол дагуух чацарганы байгалийн шугуйг нөхөн сэргээх, цэвэрлэх 
  • Тарвага нутагшуулах

Хамтрагч байгууллагууд:

  • Ногоон алт хөтөлбөр (Швейцарын хамтын ажиллагааны газар)
  • V.E.T мал эмнэлэг ТББ
  • НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
  • Тогтвортой ноос ноолуурын холбоо (Их Британи)
  • Байгаль хамгаалал ТББ
  • Мерси Коп ТББ

Орчны хяналт шинжилгээ

Ус

Баян Айраг ил уурхайн гүний бүх уст давхаргын усны түвшин, чанар, уурхай орчмын газар доорх усны хяналт, үйлдвэрийн усан хангамжийг нийлүүлж буй бүх цооногуудад хяналт тавьж, үр дүнг холбогдох төрийн байгууллагад тайлагнадаг. Мөн уурхайгаас өмнөд зүгт 22 км зайд орших Завхан голын усны чанарт анхаарал хандуулан ажиллаж байна.

Агаарын чанар

Тоос

Уурхайн үйл ажиллагаанаас үүссэн тоосжилтыг хянах зорилгоор 4 төрлийн арга ашиглан тоосны тархалтыг хянадаг. Бид 6 хоног тутамд 24 цагийн хугацаанд тоосны дээжийг авч хэмжилт хийдэг. Ингэснээр богино болон урт хугацаанд тоосжилтын тархалтыг шалгах боломжтой болдог.

Цаг агаар

Уурхайн орчинд цаг агаарын хэмжилтийн суурин станц суурилуулснаар өдөр тутмын өгөгдлийг боловсруулан мэдээллэдэг. Мөн мэдээллээ Завхан аймгийн Цаг Уур Орчны Шинжилгээний газарт хүргүүлж, цаг агаарын урдьчилсан мэдээ хүлээн авдаг.

Хөрс

Төслийн талбайд шинээр газар хөндөхөөс өмнө байгаль орчны хяналт хийж, шимт хөрсийг стандарт шаардлагын дагуу хуулж, хадгалан, дахин ашиглаж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дурьдсанчлан уурхайн талбайн хөрсний дээж авах, мониторинг хийх, дүн шинжилгээ хийх явц уурхайн ашиглалтын туршид үргэлжлэх болно.

Амьтан, ургамал

Байгаль орчны төлөв байдлын судалгаагаар уурхай орчмын эко-системийг судласан бөгөөд ховор болон нэн ховор ургамал, улаан номд орсон амьтдын хяналтыг тогтмол хийж гүйцэтгэж байна.

Амьтан хамгаалал

Нуруулдан уусгах талбайд шувуу үргээх 5 аргыг ашиглаж байна:

  • Шувуу үргээгч хийн буу - Пропан хий ашиглан дуу чимээ гаргах
  • Дуу авианы систем – Махчин шувууны дуу гаргаж шувуу үргээх
  • Өнгийн тууз – Бидний туршилтаар өнгийн туузнууд салхинд хийсэж шувуу үргээдэг болохыг тогтоосон
  • Харуул – Нүүдлийн шувууд бөөнөөрөө уурхайн талбай дээгүүр өнгөрөх үед харуул гаргах

Байгаль орчны мэдлэг

Байгууллагын ажилтнууд, орон нутгийн төрийн байгууллагууд болон олон нийтийн байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж байна.

  • Хог хаягдлын менежмент;
  • Ус ашиглалт;
  • Орчны хяналт шинжилгээ;
  • Тоосжилт;
  • Байгаль орчны сэдэвтэй уралдаан, тэмцээн;

Бид жил бүр бүх нийтийн мод тарих өдөр Дөрвөлжин болон Эрдэнэхайрхан сумын сургуулийн хүүхдүүдтэй хамт мод тарьдаг.

Сар бүр байгаль орчны тайлан боловсруулж ажилчид болон төрийн байгууллагуудад хүргүүлдэг.