Уулын хэлтэс

Уулын хэлтэс

Баян Айрагийн алт мөнгөний ордын хувьд исэлдсэн хүдрийг ил уурхайн аргаар экскаватор, автосамосвалын хослол бүхий автотээвэртэй, гадаад овоолготой ашиглалтын системтээр 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. 

Ил уурхайн үндсэн үйл ажиллагааны тоног төхөөрөмжүүд  САТ390 экскаватор 2 ширхэг, CAT-773Е маркийн 55 тонн даацтай 8 ширхэг автосамосвал, Atlas Copco Power T35 өрмийн машин 1 ширхэг болон бусад туслах тоног төхөөрөмжүүд САТ-D8R бульдозер, CAT-160K автогрейдер, САТ-980 дугуйт ачигч зэргээс бүрдэнэ.

Ил уурхайн олборлолт нь уулын чулуулгийг өрөмдлөг тэсэлгээний аргаар урьдчилан сийрэгжүүлж, хөрс, хүдрийг ухаж ачин 1.5-2.0 км зайд тээвэрлэж хүдрийг бутлуурын өмнөх бэлтгэсэн талбайд нөөцлөх ба хаягдал хөрсийг тусгайлан төлөвлөсөн зураг төслийн дагуу зориулалтын бүсд буулгаж хаягдал хөрсний гадаад овоолгыг байгуулдаг.

Уурхайн тэсэлгээнд ашиглах тэсрэх материалыг сард 2 удаа гэрээт байгууллагаар дамжуулан уурхайн талбайд нөөцлөдөг бөгөөд монгол улсын холбогдох дүрэм журмын дагуу агуулахын аюулгүйн бүсийг тогтоож ил уурхай, үйлдвэр тосгоноос алслагдсан  зайд зөвшөөрөгдсөн агуулахыг байгуулж аюулгүй байдлыг бүрэн хангаж өндөржүүлсэн харуул хамгаалалтын хяналтан дор нөөцлөн хадгалж байна.

Уурхайн тэсэлгээний ажилд сард 100 тонн орчим тэсрэх бодис холбогдох тэсэлгээний хэрэгслийг ашиглаж байна. Олборлох үйл ажиллагааны хэлтэст Ахлах ажилчид, Уурхайн инженер, Уурхайн мастер, Маркшейдер, Хүнд машин механизмын оператор, Захиргааны ажилчид ажилладаг бөгөөд нийт 110 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.