Хүний нөөц

БАЯН АЙРАГЧУУД БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Баян Айрагчууд бид салбарынхаа тэргүүний бөгөөд байгаль орчинд болон нийгэмд ээлтэй технологи, туршлагыг үйл ажиллагаандаа нутагшуулан хэрэгжүүлэхийн сацуу Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхэмлэн хамгаалж, орон нутгийн иргэд, тогтвортой хөгжлийг ямагт дэмжиж ажиллана.

БАЯН АЙРАГЧУУД БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Нийгмийн хариуцлага

Олон улсын стандарт болон Монгол улсын хууль, тогтоомжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлж, Монгол орны болон бүс нутгийн эдийн засаг, хүний тогтвортой хөгжлийг дэмжинэ.

Үндэсний өв соёл ба Байгаль орчин

Бид үндэсний түүх, соёлын өвийг дээдлэн, тэдгээрийг ашид хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ. Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, олон улсын тэргүүн туршлагыг үйл ажиллагаандаа нутагшуулан нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлнэ.

Манай ажилтнууд

Бидний эрхэмлэх үнэт зүйл бол ажилтнууд маань бөгөөд багийн ажиллагаа, хамт олны бүтээлч сэтгэлгээ, тэмүүлэлтэй хандлагыг ямагт дэмжин ажиллах ба ажилтнуудынхаа хөгжил дэвшил, мэдлэг боловсролд байнга анхаарч, урамшуулахын зэрэгцээ олон талт соёлын харилцааг хүндэтгэнэ.

Ажилтан бидний эрхэмлэн төлөвшүүлэх зан чанар:

  • Эерэг хандлагатай
    • Үүрэг даалгаврыг давуулан биелүүлэх эрмэлзэлтэй.
    • Хувийн зохион байгуулалт сайн.
    • Хариуцлага хүлээх чадвартай.
    • Цаг баримталдаг, даалгасан цаг хугацаанд үүрэг даалгавраа биелүүлдэг.
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч
    • Өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажилладаг.
    • Бусдадаа зохих ёсны шаардлагыг тавьдаг.
    • Байгаль орчинд ээлтэй ажиллагааг эрхэмлэдэг.
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай, багийн тоглогч байх
    • Ёс зүйтэй
    • Хувийн сахилга баттай
    • Хариуцлагатай байдал
    • Өөрийгөө тогтмол хөгжүүлж, ажлаа сайжруулах тэмүүлэлтэй
    • Өөрийн болон баг хамт олны өмнөө тавьсан зорилго, зорилтыг биелүүлэхэд манлайлан оролцдог.
    • Баг хамт олноо дэмждэг, сонсдог, хүндэлдэг, манлайлдаг.
    • Харилцааны ур чадвар сайн.
  • Үнэнч шударга зан чанар
    • Бие даан ажиллах чадвартай.
    • Дүрэм журмыг сахин биелүүлдэг.
    • Компанийн зорилго, эрхэмлэх үнэт зүйлсийг том зургаар нь харж чаддаг.
    • Бүтээлч сэтгэлгээтэй.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын 2019.01.04-ний өдрийн 2019-А-01 тоот тушаалын дагуу нийт 458 орон тоотой ажиллахаар төлөвлөснөөс 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 403 ажилтан Баян Айраг төслийн талбайд, 24 ажилтан Улаанбаатар дахь офист тус тус ажиллаж байна.

Түүнчлэн Монгол ажилчдыг сургаж дадлагажуулах, хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцах зорилгоор Австрали, Америк, Канад, Тайланд зэрэг улсуудаас гадаад мэргэжилтнүүд уригдан ажиллаж байна.

2019.01.31-ний өдрийн байдлаар хүний нөөцийн мэдээлэл:

  • Завхан аймгаас 261 ажилтан буюу нийт ажилчдын 61%
  • Улаанбаатар хотоос 157 ажилтан буюу нийт ажилчдын 37%
  • Гадаад мэргэжилтэн 9 буюу нийт ажилчдын 2% байна.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР:

Сонгон шалгаруулалт:

Тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан ажил горилогчийг сонгон шалгаруулалтад хамруулах ба дараах үе шаттай байна. Үүнд:

  1. Анкет, баримт бичгүүдэд үнэлгээ хийх:
  • Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн анкетыг бөглөн шаардлагатай материалуудын хамт цахим хэлбэрээр ... хаягаар илгээх буюу цаасан хэлбэрээр офист хүлээлгэн өгнө.
  1. Анхан шатны ярилцлага:
  • Баримт бичгийн бүрдэл бүрэн, ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина.
  1. Бичгийн шалгалт:
  • Тухайн ажлын байрны онцлогоос хамаарч бичгийн шалгалт авах бөгөөд тус шатанд тэнцсэн ажил горилогчийг дараагийн шатны ярилцлаганд урина.
  1. Сүүлийн шатны ярилцлага:
  • Өмнөх шатны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан ажил горилогчийг сүүлийн шатны ярилцлагад урих ба бичиг баримтын бүрдэл бүрэн байх ёстой.

Ажилд авах үе шат:

  1. Эрүүл мэндийн үзлэг – Бүх шатны сонгон шалгаруулалтыг амжилттай давж, жишиг цалингийн саналыг хүлээн авсан ажил горилогч Компанийн гэрээт Эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
  2. Гэрээ байгуулах – Талууд гэрээний нөхцөлүүдийг харилцан зөвшөөрсний үндсэн дээр, хөдөлмөрийн эсвэл хөлсний гэрээ байгуулна.
  3. Чиглүүлэх үйл ажиллагаа:
  • Компанийн тухай товч танилцуулна.
  • Ажлын байрны тодорхойлолтыг танилцуулан, баталгаажуулна.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, кэмпэд байрлан амьдрах тухай зэрэг холбогдох дүрэм журмын сургалт, зааварчилгаанд заавал хамруулна.
  • Харьяалагдах хэлтэс өдөр тутмын ажлын байрны зааварчилгаагаар хангана. 

Сургалт хөгжил
Сургалт хөгжил

Дэлгэрэнгүй