Алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зүйл

Бидний алсын хараа:

Аюулгүй ажиллагаа, байгаль хамгаалал, нийгмийн хариуцлагын стандартыг тууштай баримтлан Монгол улсын уул уурхайн салбарт манлайлах.

Бидний эрхэм зорилго:

Монгол улсын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлэх зарчмаар оролцогч талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх.

Бидний үнэт зүйлс:

Манай байгууллагын үнэт зүйлс бидний алхам бүрийг тодорхойлдог.

  • Нэр төр, хүндэтгэл

Бид шударга, нээлттэй, ёс зүйтэй, хүнтэтгэлтэй харилцааг эрхэмлэдэг.

  • Багийн ажиллагаа

Бид эерэг хандлага, үүрэг хариуцлагыг чухалчлан ажилладаг. Манай хамт олон нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргадаг.

  • Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Бид хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа үе шат бүрд эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны нөлөөллийг харгалзан үздэг. Манай компани олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрддөг.

  • Бизнесийн манлайлал

Бид үр ашигтай, хүртээмжтэй бизнес бий болгохыг зорьдог. Манай компани мэргэжлийн өндөр түвшинд, шилдэг технологи ашиглан хэмнэлттэй үйлдвэрлэлийг эрэлхийлдэг.

  • Түншлэл, тогтвортой хөгжил

Бид ёс зүйн өндөр түвшинд бизнесийн үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Манай компани нутгийн зан заншил, өв соёлыг хүндэтгэн хамгаалж сайн түншлэлийн тогтвортой харилцааг бий болгохыг зорьдог. Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжих нь бидний үндсэн үүрэг юм.