Мэдээ, мэдээлэл

“Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдад зохион байгуулав.

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь жил бүр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж тухайн жилийн үйл ажиллагааны тайлангаа Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын нийт ард иргэдэд тайлагнадаг уламжлалтай.

Энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” –ийг 2015 оны 12 сарын 05-нд Дөрвөлжин суманд, 12 сарын 06-нд Эрдэнэхайрхан суманд тус тус амжилттай зохион байгуулав.

Дөрвөлжин суманд зохион байгуулсан өдөрлөгийн үеэр нийт 100 гаруй иргэдэд Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн 2015 оны үйл ажиллагаа, хүний нөөц, санхүү, үйлдвэрлэл, байгаль орчин, аюулгүй ажиллагаа-сургалтын үйл ажиллагаа, мөн орон нутагтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт болон компани нийгмийн хариуцлагын хүрээнд сумдад хийсэн ажлуудаа танилцуулж иргэдийн асуусан асуулт, санал хүсэлтүүдэд хариу өгч ажилласан.

12 сарын 06-нд Эрдэнэхайрхан сумын Нээлттэй хаалганы өдөрлөгөөр нийт 170 гаруй иргэдэд дээрх мэдээллүүдийг нээлттэйгээр өгч иргэдийн асуулт, санал хүсэлтэд мэргэжлийн болон холбогдох албаны ажилтнууд хариулт өгөв.

Сумын иргэдийн зүгээс компанийн төлөөлөгчдөөс байгаль орчны асуудлууд, ажилд орох, хөдөлмөрийн болон цалин хөлсний нөхцөл, уурхай дээрх амьдрах орчин, үйлдвэрлэлийн хэмжээ, химийн бодис хэрэглээ хяналт, усны хэрэглээ түүнд тавьж буй төрийн болон орон нутгийн хяналт шалтгалтууд, компаниас төлсөн татвар хураамж, сумтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, хөрөнгө оруулалтын талаар асуултууд асууж хариултаа авав.

Баян Айраг Эксплорэйшн ХХК-иас Эрдэнэхайрхан суманд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэрээ тус сумын цэцэрлэгт 1,000,000.0 төгрөгийн үнэ бүхий тоглоомыг бэлэглэв.