Үйл ажиллагаа

Геологи

Геологийн хэлтэс нь хүдэр олборлолтыг үр бүтээлтэй явуулж алтны хүдрийг гүйцэд олборлохын тулд агуулга хянах болон нөөцийн хил хүрээг дахин тодруулах зэрэг ажлууд гүйцэтгэдэг. Урвуу эргэлтэд хийн цохилтот (RC) болон тэсэлгээний цооногуудаас тогтмол дээж авч уурхайн лабораторид шинжилгээнд оруулдаг.   

Ашиглалтын лицензийн хүрээнд нэмэлт эрэл-хайгуулын ажил төлөвлөн хүдрийн нөөцийг нэмэгдүүлж уурхайн ажиллах жилийг уртасгах зорилготой ажиллаж байна.

Одоо ашиглаж байгаа уурхайн хүрээнд исэлдсэн хүдрийн доорх зэсийн нөөцийг (металлаар)150,000 тонн гэж тогтоосон. Зэсийн хүдэрт хийсэн металлургийн туршилтын үр дүн  нааштай гарсан бөгөөд цаашид уурхайг үргэлжлүүлэн зэсийг олборлохоор ажиллаж байна.